Өнөөдөр засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ хэлэлцэв. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үгийг хүргэж байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан: УОК, ЭМЯ сайн ажилласан. Харамсалтай нь доод, дунд шатанд алдаа гарсан. Ажил эзэнгүйдүүлдэг, ажилдаа сэтгэл гаргадаггүй хүмүүсийн алдаанаас үүдсэн асуудал Засгийн газрыг золиос болгосон үйлдэл гэж дүгнэж байна. Нийгэм улс төрийн орчинд үүссэн асуудлаас үүдэж Засгийн газар огцорч байна. Иргэдийн жагсаал зөв байсан ч олон янзын нөлөөлөл орж, нийгмийн үймээн самуун үүсгэх эрсдэл байна гэж үзэж, Ерөнхий сайд шийдвэрээ гаргаж байна гэж харлаа. Засгийн газар хариуцлагыг бүтнээрээ үүрээд зогсохгүй. Анхан шат хүртлээ ажилдаа өөриймсөг хандах, хариуцлага, ухамсар дээр тулгуурлсан давалгаа бий болох ёстой.