Өнөөдөр засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ хэлэлцэв. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үгийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд: Цаашид ийм асуудал дээр Ерөнхийлөгчийг оруулж ирдэг зохицуулалт хийх ёстой. ҮАБЗ-ийн хоёр гишүүний хоёр байр суурь өөр байна. Өчигдрийн жагсаал бол нийгэмд салхи авчирсан жагсаал болсон. Залуу үе хүний эрхийг дээдэлж, ардчиллын төлөө тэмцэж, авч явах юм байна гэсэн итгэл төрлөө. Иргэд гадаадад гацсан, оруулж ирье гэсэн таг, мөлгөр тайлбар хийсээр яваад өдийг хүрэв. Өчигдөр болсон тайван жагсаал бол төр чадваргүй, сэтгэлгүй олон жил явсан хүмүүс төр рүү орж ирж байна гэдгийг олон жил бид ярьсан, тэр нь одоо илэрч байна. Ах намуудаа цаашид намын хатуу гишүүнчлэлээр битгий оролцоорой. Ерөнхийлөгч ард түмний үймээн самуунд уриалсан гэж тодорхой мэдээллээ. Үүнийгээ нотлоорой. Хэрэв ингэсэн бол Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг ХҮН-ын даргын хувьд тавих болно.