ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
Энэ сарын 20-ны өдөр улсын хэмжээнд 12940 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Илэрсэн 15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан гэр бүлийн, орцны хавьтал болсон хүмүүс байна. Өчигдөр мэдээлсэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суучгдаас 9хүнээс илэрсэн "Монос" эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.
Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн.
Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1584 болсон үүнээс 1046 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 523 хүний биеийн байдлын хувьд 2 хүн маш хүнд, 7 хүн хүнд , 55 хүн хүндэвтэр, 462 хүнийг биеийн байдал хөнгөн байгаа” хэмээлээ.