АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байдены ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол лхагва гарагт (2021.01.20) орон нутгийн цагаар 12.00 цагт Вашингтон хотноо эхэллээ.
Уг тангарагт “Бага Жозеф Робинет Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай" хэмээлээ.
Уламжлал ёсоор библи судар дээр зүүн гараа тавин тангараг өргөдөг. Тэгвэл энэ удаа Ж.Байден гэр бүлд нь 127 жилийн турш хадгалагдан ирсэн библи дээр гараа тавин тангараг өргөсөн байна.
Түүнд “Миний талархлыг хүлээж авна уу, ноён ерөнхийлөгч өө” хэмээн түүний тангараг өргөх ёслолыг удирдсан АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон Робертс мэдэгдлээ.
Уламжлал ёсоор уг арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, бага Жорж Буш, Барак Обама, Дэд Ерөнхийлөгч асан Майкл Пенс нар хүрэлцэн ирсэн байна.
Харин өмнөх ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцоогүй юм.
Эх сурвалж: CNN