Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын Нэгдүгээр Амаржих буюу Өргөө амаржих газраас дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй эхийг таавчик, халаадтай дэрээр амыг нь таглан эмнэлгээс тусгаарлах байр руу авч явж буй бичлэг олонд цацагдсан.
Энэ явдлаас болоод олон хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагссаар байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр нэгэн жирэмсэн эмэгтэй нүцгэлж УОК-т эсэргүүцлээ илэрхийлсэн явдал болсон нь энэхүү эсэргүүцлийн жагсаал хурц хэлбэрт шилжсэн болохыг харуулж байна.