Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавирустэй холбоотой УОК, ЭМЯ, ЗГ-аас гаргаж буй шийдвэр, уялдаа холбоогүй ажлуудыг иргэд эсэргүүцэж төв талбай дээр жагссаар байна. Жагсаалд оролцож буй иргэн Ч.Ганжавхлан ярихдаа, "Нярайн асуудал бидний тэвчээрийг тасаллаа. Үүнээс өмнө хүний эрхийг зөрчсөн асуудал маш их гарлаа шүү дээ. Монгол улсад короногоор л биш бол өөр ямар ч хэлбэрээр хүн үхэж болох юм бишүү гэж бодогдож байна. Өнөөдөр энэ үйлдлийг чимээгүй өнгөрөөвөл ирээдүйд энэ аюул хэнд ч тохиолдох юм билээ. Тиймээс иргэн хүнийхээ хувьд энд зайлшгүй оролцох ёстой гэж үзсэн. УОК бэлтгэл хангаагүйгээс үүдсэн асуудал. Тиймээс хариуцлага хүлээх хүмүүс нь хүлээгээсэй гэж хүсэж байна. Энэхүү жагсаалыг хэн нэгэн зохион байгуулаад турхираагүй.
Иргэд хүн хоорондын зай барин сайн дураараа зохион байгуулалтад орж байна. Өнөөдрийн жагсаалаас онцлох зүйл нь маш олон эрчүүд, залуусыг харлаа. Залуучууд нийтлэл уншаад маргааш нь мартдаг биш асуудалд бодитой ханддаг болж байна. Иргэний нийгэм сэрж байх шиг байна, хүний эрхийн мэдрэмж илүү хүчтэй болсон.