Коронавирустэй холбоотой УОК, ЭМЯ, ЗГ-аас гаргаж буй шийдвэр, уялдаа холбоогүй ажлуудыг иргэд эсэргүүцэж төв талбай дээр жагссаар байна. Жагсаалд оролцож буй иргэн ярихдаа, Улсын онцгой комиссоос гаргасан бүх шийдвэр ямар ч хүний эрхийн мэдрэмжгүй, уялдаа холбоогүй гэдгийг энэхүү үйл явдал харууллаа. Ийм тохиолдолд бид шаардлага тавьж хариуцлага нэхэх ёстой. Төрийн алба аль ч шатандаа хүний эрхийн мэдрэмж алга. Энэ бол короновирусээс илүү аюултай. Ийм асуудал байж л байдаг. Бүр ялзарчихсан. Ил гарч байгаа нь л энэ. Миний хувьд бие давхар эмэгтэй. Сүхбаатар дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэх үед хүнд суртал үзүүлсэн талаар өөрийн фэйсбүүк хаягт нийтлэл бичихэд л “устга” гэж байсан. Улсын эмнэлэгт үйлчлүүлэхээс айж байна. УОК-ийг огцруулаад зогсох биш бүүр системээр нь өөрчлөөсэй гэж хүсэж байна.
Дэлхий даяар короновирус тархаад удсан байхад халдвартай жирэмсэн эмэгтэйд ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийг тооцоолоогүй байгаа УОК-д гомдолтой байна. Өөрсдийн буруугаа ухамсарлахын оронд эмнэлгийн ажилчид, удирдлагад хариуцлага тооцно гэж хэлсэнд үнэхээр гайхлаа.