Нэгдүгээр төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг таавчик, халаадтай, дэрээр амыг нь таглан эмнэлгээс тусгаарлахаар авч явж буй бичлэг олон нийтэд цацагдаж, олны эсэргүүцэл эгдүүцлийг хүргээд байна. Үүнтэй холбоотой ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү амаржсан эх болон түүний ар гэрээс нь уучлалт гуйлаа.
Тэрээр хэлэхдээ “Өчигдөр амаржих газарт коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хүмүүсийг ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан. Бид гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон түүний ар гэрээс нь уучлалт гуйсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж дахин уучлалт хүсэж байна. Мөн цаашид эмнэлэгт хооронд хүмүүсийг зөөвөрлөж, тээвэрлэхдээ алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье” хэмээлээ.