Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөдөлмөрийн Үндэсний Намаас Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан шаардлага бичиг хүргүүллээ.
“Хөдөлмөрийн Үндэсний Нам”-аас мэдэгдэл хийхдээ “Хариуцлагагүй байдал, ноцтой алдаа удаа дараа гаргасаар ирсэн УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг огцруулахыг Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-аас шаардаж байна” хэмээсэн нийтлэлийг цахим орчинд нийтэлж энэхүү шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор хүргэх болно гэдгээ мэдэгдлээ.