Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНСУ-ын “Онпүүм” ХХК-аас 50 сая төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг амны хаалт илгээснийг Монгол дахь төлөөлөгч Б.Батцэцэг өнөөдөр Улсын Онцгой комисст гардуулан өглөө.
Тус компани нь зарлан мэдээллийн систем, радио холбооны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Онцгой байдлын ерөнхий газарт 2012-2014 онд хэрэгжсэн “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм хэмээн Улсын Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.