СХД-т байгуулж буй спорт цогцолборын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг ажлаас нь чөлөөлөх эсэхийг шийдвэрлэхээр хуралдсан байна. Үндэсний зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хурлын ирц талаас дээш хувьтай байжээ.
Тэгвэл тус хуралдаанаас Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гарсан байна.
МҮОНРТ-ийн ажилтнууд шинэ оны өмнө Н.Дэмбэрэлийг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г.Гэрэлийг томилжээ. Дашрамд дуулгахад, Н.Дэмбэрэлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд тус албан тушаалд томилоод байсан юм.