Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 8354 хүн хамрагдлаа.
Ажилласан шинжилгээний 24 төв , мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 5 багт нийт 348 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 550.055 хүнийг шинжилгээнд хамруулснаас 477.886 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 699, ойрын хавьтал 3443, дам хавьтал 21.749 хүн байн хэмээн Эрүүл Мэндийн яамнаас мэдээллээ.