Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. "Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 9115 хүнд PCR шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Үүнд:
Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс нийт 4 хүнээс халдвар илэрлээ.
- БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьцод халдвар илэрсэн.
- Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ.
- Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэрч гэртээ гарсан.
- Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,526 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 548 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 10, хүндэвтэр 37, хөнгөн 499 байгаа" гэв.
Дотоодын 1,025 халдварыг танилцуулбал /2020.01.18/
- Улаанбаатар хотод-699 /сүүлийн хоногт 9 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 96 /2021.01.18/
- ХӨСҮТ-24
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
- УНТЭ-1 өвчтөнд халдвар илэрсэн.