"Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 1 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч 1 дүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 1 дүгээр сарын 13-ны А/08 захирамжаар 2021 оны 1 дүгээр сарын 14-нөөс 16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6,475 иргэнийг PCR шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажиллалаа. Тухайн хорооны иргэдэд зарлан мэдээллэх зорилгоор 30 албан хаагчид 17 дугаар хорооны 2,770 өрхөд утсаар мэдээлэл өгч өрх нэг бүрд мэдээлэл өгөв.
Мөн боловсролын хэлтсээс 1,339 эцэг эх асран хамгаалагчтай утсаар болон цахимаар холбогдож шинжилгээнд заавал хамрагдах мэдээллийг хүргэсэн юм.
Шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой Байдлын Хэлтэс, нийт 230 албан хаагчдыг дайчлан 11 баг болгож айлуудыг гудамж, хаалгаар нь хуваарилж, иргэдийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг лавлан өгөөгүй иргэдийг шинжилгээнд хамруулсан.Ийнхүү ажилласны үр дүнд 17 дугаар хорооны 5,231 иргэнийг шинжилгээнд хамрууллаа.
17 дугаар хороо нь гэр хороолол, шинжилгээ авахад тохиромжтой объект байхгүй учраас зөөврийн түр 2 байрыг байрлуулан шинжилгээний цэг үүсгэсэн. Мөн ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авах 7 баг ажиллуулсан юм.
Дээрх ажлуудыг хийсний үр дүнд хөл хорио тогтоосноос өмнө, тогтоосноос хойш нийт 9,17 дугаар хорооноос 50 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 9 дүгээр хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдлээ.
Нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед иргэн та үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, заавал QR код уншуулж хэвшээрэй. Ингэснээр та өөрийгөө болон хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна" гэв.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс