БНСУ-д 522,670 xүн коллежид суралцаx ур чадварын шалгалт өгч байна
Ням гарагт "Афганистан улсын Кабул хотын Кала-э-Фатхуллах" дүүрэгт дээд шүүхэд ажилладаг хоёр эмэгтэй шүүгчийг буудсан хэрэг гарлаа. Шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар хоёр шүүгч машинтайгаа албан үүргээ биелүүлэн явж байхад нь зэвсэгт этгээдүүд буудан хороосон байна. Одоогоор хэргийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байгаа ба аллага үйлдсэн этгээдийг олоогүй байна. Албаныхан энэ хэрэгт Талибанчуудыг сэжиглэж байгаа юм. Учир нь "Доха" хотод "Афганистаны засгийн газар" болон "Талибан " хөдөлгөөнийхөн гэрээ хэлэлцээр хийж, үр дүнд хүрээгүй учраас одоог болтол зэвсэгт аллага хийн тэмцэлдсээр байгаа юм. Гэсэн хэдий ч Талибан хөдөлгөөнийхөн үүнийг эрс эсэргүүцсэн байна.