Лондонгийн цагдаагийн ажилтнууд 92 настай нэгэн эмэгтэйд коронавирусийн хуурамч вакцин тарьж, 160 фунт стерлинг буюу 217 доллар авсан этгээдийг эрэн сурвалжилж байна. Сэжигтэн 30 орчим насны эрэгтэй.
Хэргийг арван хоёрдугаар сарын 30-ны өдөр Лондонгийн баруун өмнөд хэсэгт байрлах Сурбитон дахь хохирогчийн гэрт нь үйлджээ. Тэрээр эхний удаа хохирогчоос 217 доллар нэхсэн бол дараагийн өдөр ахин ирж мөнгө нэхсэн байна.
Цагдаагийн газраас одоогоор эмэгтэйн биед ямар бодис тарьсан талаар тодорхой олж тогтоогоогүй. Хохирогч эмэгтэй эмнэлэгт үзүүлсэн боловч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэв.
Коронавирус дэгдсэнтэй холбоотой Их Британи улсад энэ мэт вакцины залилан сүүлийн үед гарах болсон хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж, иргэд олон нийтийг анхааралтай хянуур байж, зөвхөн эрүүл мэндийн байгууллагын найдвартай вакцинд хамрагдахыг уриаллаа.
Эх сурвалж: BBC