Зон олны намын ээлжит 9 дүгээр Бага хурлаас намын даргаар Э.Одбаярыг сонгож, Зон олны намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх хоёр өдрийн өмнө хянан хэлэлцэж, өөрчлөлтийг бүртгэсэн юм.
Зон олны намын дарга Э.Одбаяр нь АН-ын өнөөгийн дарга С.Эрдэнийн хүү юм. Тэрээр гадаадад гацсан Монголчуудын дуу хоолойг олон нийтэд хүргэж байгаагаараа сүүлийн үед танигдаад буй. Зарим улс төрчид С.Эрдэнийн хөтөлгөө морь нь хүү нь болж, улс төрийн тоглоомд оролцож байна гэдэг. АН-ын дарга С.Эрдэнэ хоёр сонгууль дараалан ялагдаж, улс төрийн карьер нь унаж буй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл түүний хүү ийнхүү нам толгойлж байгаа юм.
Энэхүү нам нь 2016.12.06-нд үүсгэн байгуулагдсан, неоконсирватив /Нэн шинэ уламжлал/ үзэл баримтлалтай, анхны "ЦАХИМ НАМ" хэмээн өөрсдийгөө тодорхойлдог юм.