“Монголын их дээд сургуулиудын цахим хичээлийн төлбөрийг хөнгөлье” оюутнуудын хөдөлгөөний чиглүүлэгчдийн нэг Ц.ЖАРГАЛСАЙХАНТАЙ ярилцлаа.
Энэхүү хөдөлгөөн нь сургуулиуд цахимаар хичээл орж буй тул олон зардал танагдаж байгаа тиймээс төлбөрөөс хөнгөлөх эсвэл сургалтын төлбөрийг уян хатан нөхцлөөр авахыг шаардаж байгаа юм. Оюутан Ц.Жаргалсайхан нь шаардлага тавихдаа судалгаа, баримттай байх ёстой учраас бид ШУТИС-ийн 1000 оюутнаас судалгаа авсан, энэхүү судалгаа хэд хэдэн зүйлийг тодорхой болгосон. Судалгааны бодитой эсэхийг шалгая гэвэл бид оюутнуудынхаа кодны сүүлийн хоёр орныг нь дарж байгаад ч болтугай үзүүлж болно. Яг бодит судалгаа гэв.
Оюутнуудын өөрсдийнх нь хийсэн энэхүү судалгааг үзвэл судалгаанд оролцсон оюутнуудын 79 хувь нь сургууль сургалтын төлбөр бууруулах боломжтой, 96 хувь нь цахим сургалтын төлбөр хямд байх ёстой хэмээн хариулсан байна. Мөн 912 оюутан кредитийн үнэлгээг бууруулах хэрэгтэй, ковидийн нөлөөгөөр өрхийн орлого буурсан гэжээ. Судалгаанд хамрагдсан 1000 оюутны 956 нь цахим хичээлээр танхимаар ордог шиг мэдлэг олж авч чадахгүй байгаа гэсэн байгаа юм.