Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Пүрэв гарагт Солонгосын өмнөх ерөнхийлөгч ПАК ГЫН ХЕ-г БНСУ-ын дээд шүүхээс эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэм буруутай хэмээн үзэж 20 жилийн хорих ял оноолоо.
Өмнө нь шүүхээс түүнд 30 жилийн хорих ял оноосон байсан ч дээд шүүхээс ийнхүү ялыг нь 10 жилээр бууруулж, 18 тэрбум воны торгууль оногдууллаа.
Солонгос улсын зарим прокурорууд түүний ялыг багасгасныг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.
Паг Гын Хе нь Солонгос улсын шүүхээс ял сонссон анхны ерөнхийлөгч бөгөөд их хэмжээний ял авсан хэргээр 2017 онд Ерөнхийлөгчөөсөө огцорч байв.
Эх сурвалж: BBC