ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Коронавирусийн халдвар илрүүлэх сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Нэгдүгээр сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 15899 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ.
Тодруулбал: БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал 7 хүний шинжилгээнд халдвар илэрсэн, "Ачтан" эмнэлгийн голомтод 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Үүнээс гадна зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдсэн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байгаа. Зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 410 боллоо. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1479 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 559 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 459 байгаа" гэв.
Дотоодын 978 халдварыг танилцуулбал /2020.01.14/
- Улаанбаатар хотод-652 /сүүлийн хоногт 9 тохиолдол нэмэгдэв/
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-217
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 /2021.01.14/
- ХӨСҮТ-24
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.