Туркийн хамгийн том хот болох Истанбул хотод 45 хоногийн усны нөөц, нийслэл Анкарад 110 хоногийн усны нөөц, Измир, Бурса хотуудад 36.24%-ийн усны нөөц үлдсэн хэмээн хотын захирагч нар нь мэдэгдлээ. Турк улсын нэг жилд нэг хүнд оногдох ус 1346 шоо метр байдаг байна.
Тус улсад 1980-аад оноос хойш хэд хэдэн удаа ган гачиг болсон явдал нь усны нөөц багасахад хүргэсэн юм. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, аж үйлдвэрийн буруу үйл ажиллагаа зэргээс усны гачигдал үүссэн гэгддэг. Истанбулын Бодлогын Төвийн мэргэжилтэн, доктор "Акгюн Илхан" хэлэхдээ усны нөөцийг сайжруулахын тулд нөөцийн далан олныг нэмж байгуулах нь зөв хэмээлээ.Турк улс АНУ-аас гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын гэрээг батлаагүй Их 20-ын гишүүн ганцхан улс юм. Учир нь Анкара хотын эрх баригчид эдийн засгийн өсөлтөө эхэнд тавьсан учраас уг гэрээнд нэгдээгүй юм.