Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Ковид 19 халдварт хамгийн их өртсөн улсын нэг болох Бразил улс БНХАУ-ын үйлдвэрлэсэн Синовак вакциныг улсын вакцин хөтөлбөрийнхөө хүрээнд сонгосон юм. Бразил улсын Коронавирусийн эсрэг авч байгаа үндэсний хоёр дахь том төсөл бол вакцин хөтөлбөр юм. Бразил улсын эрдэмтэд вакцины үр дүнгээс харахад Синовак вакцин 50.4% үр дүнтэй байна гэсэн албан ёсны дүгнэлтэд хүрлээ.Синовак вакциныг Бразил улсаас гадна Индонез, Турк, Сингапур зэрэг хэд хэдэн улс нийгмийн хөтөлбөрийн хүрээнд сонгон ард иргэдээ вакцинжуулсан.Синовак вакцины туршилтууд улс болгонд өөр өөр үр дүн үзүүлсэн байна.Туркийн судлаачид тус вакциныг 91.25% -ийн үр дүнтэй гэсэн бол Индонезийн эрдэмтэд 65.3%-ийн үр дүнтэй гэж мэдэгдлээ.