Өнгөрсөн долоо xоногт нийт 93 гал түймэртэй xолбоотой дуудлага бүртгэгдэв

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээгээр Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол нэгдүгээр сарын 13-ны байдлаар 13-аар нэмэгдэж, 1469 болоо. Үүнээс эдгэсэн 909 байна.
Шинээр илэрсэн 13 тохиолдлын Улаанбаатарт бүртгэгдсэн ба "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ.
Үүнээс үүдэн Баянзүрх дүүргийн 9, 17-р хороонд шинэ халдварын голомт үүссэн тул тус хорооны нийт иргэдийг шинжилгээнд хамруулахаар боллоо.