Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл төрийн ордны гадаа Ерөнхий сайд, Шадар сайд нарт шаардлага хүргүүлэхээр цуглалаа.
Тэдний хүсэлт “ Бидний амьдрал хэцүүдэж байна. Бид хичнээн удаан тэвчих вэ? Орлого зогссон айлуудын хөргөгчийг онгойлгоод үзээрэй. Бид хүүхдүүдээ яаж тэжээх вэ? Биднийг орхигдуулж байна. Засгийн газраас бидний төлөө авч байгаа арга хэмжээ алга. Энэ жагсаал цуглаан биш бид үзэл бодлоо илэрхийлж байна” хэмээн цуглаж байгаагаа мэдэгдлээ.
Манай улсад цар тахал гарсантай холбоотой арван нэгдүгээр сарын 12-ноос бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн явдлаас эхлээд жижиглэн худалдаа болон үсчин, гоо сайхан салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа. Үүнээс үүдэн орлогын үүсвэргүй болж хүнд байдалд орсон иргэдийн төлөөлөл Засгийн газрын эрх баригчдад хандахаар төрийн ордны гадаа цугласан юм.
Эдгээр иргэдийн үйлдлийг цагдаагийн газраас хууль бус гэж үзэж цуглааныг таслан зогсоохыг шаардлаа.