Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Өчигдөр улсын хэмжээнд 16.975 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтоос гаралтай бол БГД-ийн 4 дүгээр хорооны гурван гэр бүлийн долоон хүн, БГД-ийн 17 дугаар хорооны дөрвөн хүн байна. Ингээд Монгол Улсын коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1469 боллоо. Үүнээс 549 хүн эмчилгээнд байгаа бол үлдсэн нь эдгэрсэн байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-449
- Хүндэвтэр-87
- Хүнд-12
- Маш хүнд-1 хүн байгаа юм” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.