Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Бямба гарагийн шөнө АНУ-ын Калифорни мужийн төв хэсэгт орших Мерсед Каунти хотын төвд байрлах шоронгоос хоригдлууд оргосон талаар Мерсед мужийн Шериф Вернон Варкке мэдээллээ. Хүн амины хэрэгт холбогдоод буй 22 настай Фабиан Круз Роман, 21 настай Анфес Нунес Родрегес, 19 настай Габриэль Франсис Коронадо зэрэг хэсэг хоригдол шоронгийн дээвэр дээрээс даавууг олс болгон ашиглаж зугтсан байна. Цагдаа, мөрдөн шалгах газрын ажилтнууд эдгээр залуусыг хайж байгаа ба тэдний дунд хүн амины хэрэгт холбогдсон хүн ч байгаа, тэд зэвсэгтэй явж байгаа учраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.