Германы Гео Шинжлэх ухааны судалгааны байгууллагын олон улсын газар хөдлөлтийг хянах агентлагаас 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас хойш 13 цаг хүртэл дэлхийд 35 удаа хөдөлсний 8 нь Монгол улсад хөдөлсөн байна. Монгол улсад Улаанбаатарын цагаар 05:33 цагт Хөвсгөл аймагт 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллээ.
Хөвсгөл аймгийн төвөөс 200 километр зайд болсон газар хөдлөлтийн чичиргээ Булган, Орхон, Дархан, Завхан, Архангай, Говь-Алтай, Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна.
Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлт газрын гадаргуугаас доош 10 км-ийн гүнээс үүссэн ба Япон, Индонез зэрэг улсуудад далайн төвшнөөс доош 100-224 км гүнд хүчтэй тектоник хөдөлгөөн явагдсаар байна хэмээн олон улсын агентлагийн хянах самбарт бүртгэгдлээ хэмээн "Valcano discovery" албан ёсны сайтдаа нийтэллээ.