БНСУ-д 522,670 xүн коллежид суралцаx ур чадварын шалгалт өгч байна
АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн мичнээс коронавирус илэрлээ хэмээн хүрээлэнгийн захирал "Лиса Питерсон" мэдээллээ.
Нэг үүрэнд байдаг найман мичнээс шинж тэмдэг илэрсэн ба эдгээр мичнүүд халдварыг хүрээлэнгийн сургагч ажилтнаас авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Энэ явдал нь мичнээс коронавирус илэрсэн дэлхийн анхны тохиолдол болоод байгаа хэмээн Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом өчигдөр хийсэн мэдэгдэл хийхдээ онцолсон ба одоогоор мичнүүдэд шаардлагатай эмчилгээг хийж байгаа. Тэдэнд ханиалгах шинж тэмдэг илэрсэн хэмээлээ.
Өмнө нь амьтны хүрээлэнгийн зэрлэг амьтдаас бар, арслан, муур, нохой зэргээс халдвар илэрч байсан тохиолдол байдаг.