Өнөөдөр УИX-ын нэгдсэн чуулгантай
Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2020 оны 12-р сарын судалгааг хүргэж байна.
Айл өрх, ААН-ийн цахилгааны төлбөрийг хөнгөлж, шахмал түлшний үнийг бууруулсан нь У.Хүрэлсүхийн рейтинг өмнөх сартай харьцуулахад 0.2 пунктээр нэмэгдэхэд нөлөөллөө. Гэсэн ч судалгаанд оролцсон иргэд түүнийг Ерөнхий сайдын хувьд ААН, айл өрхийн орлого огцом буурч байгаа үед идэвхитэй ажиллахгүй байгааг ч хэлжээ. Түүний рейтинг хамгийн оргилдоо 10 онооноос 7.7 оноонд хүрч байсан ч түүнээс хойш буурч байгаа юм.