“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6%, хоолойн ажил 98%-тай явагдаж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна.
Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа юм. Эхний гүүрнүүдийн дам нурууг амжилттай угсраад байна.
Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн замын инженер Ж.Отгонбаяраас тодруулахад: Энэ төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж гол нь гүүрийн ажлууд үлдсэн. Үүнд бид чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьсан. Харин “Туулын гүүр далай” ХХК-ийн ПК+369 дэх км дээр баригдсан гүүрэн дээгүүр төмөр замын дээд бүтэц тавигдаад байна. Бусад гүүрнүүдэд дээд бүтэц тавихад бэлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байгаа” хэмээн төслийн талбайгаас мэдээллээ.
Гүүрийн ажлын гүйцэтгэл 09 дүгээр сарын 13-ны байдлаар 83.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна.