АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ Twitter хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэрээр энэ талаар “Сонирхсон хүмүүст хандаж хэлэхэд нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолд би оролцохгүй” хэмээлээ.
Уламжлалт ёсоор тангараг өргөх ёслолын өдөр ажлаа хүлээлгэн өгч байгаа ерөнхийлөгч болон шинэ ерөнхийлөгч нар Капитолийн ордон руу хамт орж эрх мэдлээ тайван замаар шилжүүлэн өгч байгаагаар хүлээн зөвшөөрч байгаа хэмээн тооцогддог.
Доналд Трампын энэхүү шийдвэр XIX зуунаас хойш тангараг өргөх ёслолоос татгалзсан анхны ерөнхийлөгч болж байгаа юм. Үүний өмнө 1869 онд Эндрю Жонсон, 1829 онд Жон Куинси Адамс, 1801 онд Жон Адамс нар тангараг өргөх ёслолд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргаж байсан юм.