Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
НЗД-ын орлогч дарга Ж.Сандагсүрэн энэ сарын 11-ний өдрөөс Үндэсний цэцэрлэгт хүүрээлэнг нээх болсон талаар мэдээллээ.
Тэрээр хэлэхдээ "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг Даваа гарагаас хэвийн горимд нь шилжүүлэн нээж байгаа.
Үүний учир нь нийслэлийн зүгээс иргэдэд аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр холбогдох байгууллагуудын хяналт дор агаар салхинд гарах маршрутыг нээх бодлого барьж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нээхэд үйлчилгээнийх нь газрууд ажиллахгүй ч иргэд агаарт гарах нөхцөл боломжийг бүрдэх юм. Агаарт гарах маршрутыг хамт олноор бус гэр бүлийн хүрээнд, ямар нэг бөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулахаар ажиллаж байгаа" хэмээлээ.