ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн коронавирусийн шинжилгээний хариуг танилцууллаа.
"Нэгдүгээр сарын 9-ний өдөр улсын хэмжээнд 22,993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас илэрсэн. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 409 болж байна.
ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас илэрсэн.
19 нь шинээр үүсээд байгаа кластер голомтоос бүртгэгдсэн.
Үүнд: БГД-ийн 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээнээс 8 хүнд халдвар илэрсэн
Голомт идэвхтэй байгаа Мөнххада компанийн нэг ажилтны гэр бүлийн 4 хүнээс
"Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. Үүний нэг нь "Сонгдо" эмнэлгийн лабораторийн эмч ажилтай хүн.
Ийнхүү улсын хэмжээнд COVID-19-ийн батлагдсан тохиолдол 1,429 боллоо. Үүнээс дотоодын халдвар 1,020 болж байна.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын 1,020 халдварыг танилцуулбал /2020.01.10/
Улаанбаатар хотод-603 /сүүлийн 24 цагт 19 тохиолдол нэмэгдэв/
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 95 /2021.01.10/
ХӨСҮТ-24 /сүүлийн 24 цагт 1 тохиолдол нэмэгдэв/
Цэргийн төв эмнэлэг-17
Сэлэнгэ аймагт-19
Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
Говьсүмбэр аймагт-2
ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.