Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Бямба гарагт Индонезийн нийслэл Жакартагаас хөөрсөн Boeing 737 онгоц Жакартагийн нисэх буудлаас 20 км зайтай Лаки арлын орчимд далайд унаж осолдлоо.
Индонезийн зам тээврийн сайдын мэдээлснээр онгоцонд нислэгийн багийн 12 хүнтэй нийлээд нийт 62 хүн зорчиж байсан ба эдгээр зорчигчид бүгд Индонезийн иргэд байсан байна.
Одоогоор ослын газарт аврагчид ажиллаж байгаа ба хүний амь эрстсэн эсэх тодорхойгүй байна.
Иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг 25 жил нисгээд ашиглалтаас гаргадаг хэдий ч Boeing 737-500 загвар нь саяхан программын доголдлын улмаас нисэхийг нь хориглож байсан 737 MAX загвараас хоёр үеийн өмнөх хуучин онгоц юм.