Skip to content
Нийтэлсэн:
Админ 2021.01.07 12:22
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ танилцууллаа. Өчигдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1362 боллоо.Тус тохиолдлууд нь Улаанбаатар хотод бүртгэгдсан бөгөөд 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн эмч ажилчид, тэдний гэр бүлтэй холбоотой, хоёр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүлээс дамжсан, нэг нь Голомт банкны ажилтан юм.
Go to Top