Пакистан улсын Пенжаб мужийн шүүх хүчирхийллийн хэрэгтэй холбоотой хурууны үзлэгийн шинжилгээг хориглосон шийдвэр гаргалаа. ДЭМБ-аас үүнийг ямар ч ач холбогдолгүй хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзсэнээр шүүхээс энэхүү хуулийг цуцлаад байгаа юм. Тус улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ шийдвэрийг талархан хүлээн авсан байна.
Хоёр хурууны үзлэг нь хүчирхийллийн хэрэгт өртсөн гэх охид эмэгтэйчүүдэд хийдэг шинжилгээ ба эмэгтэйчүүдийн үтрээнд хуруугаа хийн онгон хальс байгаа эсэх, бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоодог шинжилгээ юм. Үүнийг хүний эрхийг зөрчсөн зүй бус үйлдэл гэж олон хүн жагссан ба шүүхээс энэхүү шинжилгээг ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй эмэгтэйчүүдийг хамгаалах биш эрхийг нь зөрчсөн үйлдэл хэмээн үзэж хориг тавьсан байна.