АНУ-д Трампыг дэмжиж буй хүмүүсийн томоохон жагсаал боллоо. Жагсагчид Конгрессын гишүүдийн байр болох Капитол руу дайрч гишүүдээс Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болоогүй, сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг шаардаж байна хэмээн хашхирч АНУ, болон Доналд Трампын зурагтай тугийг барин жагслаа.
Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч бослогын үеэр нэг эмэгтэйг буудан хөнөөсөн хэрэг гарлаа. Одоогоор хэн буудсаныг тогтоогоогүй байна. Үүнээс болоод жагсагчдын эсэргүүцэл ширүүсч барилгын цонхыг хагалж, сүйтгэж Капитол руу нэвтрэн орлоо. Мөн сэжигтэй хоёр тэсрэх бөмбөг олдсоныг цагдаа болон холбооны цэргийнхэн аюулгүй болголоо гэв.
Конгрессийн байр доторх хууль сахиулагчид болон саналын хуудсыг аюулгүй нүүлгэж шилжүүлж чадсан байна. Доналд Трамп жагсагчдыг тарахыг уриалсан ч төдийлөн нөлөөлөөгүй юм. Жагсагчид Конгрессийн байрны хаалгыг эвдэн орж сонгуулийн дүнг харуулахыг шаардсан жагсаал улам хүчтэй болсоор цагдаа нар ойролцоогоор 20 гаруй хүнийг саатуулаад байна. Босогчдын эсрэг Үндэсний Гвардын цэрэг, холбооны мөрдөх товчооны ажилтнууд болон тусгай цэргүүд ажиллаж хэдэн цаг үргэлжилсэн бослогын дараа барилгыг хамгаалалтад авлаа. Мөн энэ үеэр АНУ-ын Жоржиа, Юта, Канзас, Орегон, Вашингтон зэрэг хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна.