ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"2021 нэгдүгээр сарын 5-ны өдөр улсын хэмжээнд нийт 16.377 хүнд PCR шинжилгээ хийхэд 41 хүнд халдвар илэрсэн. 41 тохиолдол бүгдээрээ нийслэл хотод бүртгэгдсэн. Таван тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтнууд байна. Тухайн ажилтнууд халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлээд ажиглалтад байх хугацаандаа халдвар илэрлээ. Бусад 36 тохиолдол нь халдварын голомтуудад бүртгэгдлээ.
Тодруулбал, өчигдөр Ачтан эмнэлэг дээр халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Ачтан эмнэлгийн эмч, ажилчид есөн хүн халдвартай нь батлагдсан бөгөөд тэдний гэр бүл, ажлын газрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулахад гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, тус эмнэлэгтэй холбоотой нийт 16 тохиолдол бүртгэгдлээ. Өчигдөр Ачтан эмнэлгийн эмч ажилчдыг тусгаарлах ажиллагааг зохион байгуулсан. Тэнүүн-Огоо компанийн хоёр жолоочоос халдвар илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч гээд нийт таван жолоочоос халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан. Сүүлийн 24 цагт гурван хүн эдгэрч, гэртээ гарлаа. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1349 болсон бол үүнээс 884 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 413 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 байгаа" гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын 853 халдварыг танилцуулбал /2020.01.06/
Улаанбаатар хотод-527 /сүүлийн 24 цагт 36 тохиолдол нэмэгдэв/
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 92 /2021.01.06/
ХӨСҮТ-24 /сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмэгдэв/
Цэргийн төв эмнэлэг-15
Сэлэнгэ аймагт-19
Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
Говьсүмбэр аймагт-2
ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна