Флорида мужийн эмнэлэгт коронавирусын халдвартай эмчлүүлж буй нэгэн залуу бичлэг хийж сошиалд тавьсан нь олны анхааралд өртөөд байна.
Чак Стейси гэх 50 настай залуу халдварын шинж тэмдэг илэрсний улмаас шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэрээр зул сарын баярын дараа буюу арван хоёрдугаар сарын 26-нд биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэж иржээ.
Тэрээр бичлэг дээрээ хүчил төрөгчийн дутагдалд орон амьсгалахад хүнд байна хэмээн хүмүүсийг маск зүүхийг чин сэтгэлээсээ гуйж, шаардлагатай бол гэрээс гарахгүй байхыг санууллаа. Тэрээр хэлэхдээ "Надад амьсгалахад хүнд байна. Та яг одоо маскаа зүү. Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, хүүхдийнхээ төлөө хариуцлагатай бай. Над шиг болохыг хүсэхгүй байгаа бол яг одоо амны хаалт зүү" хэмээн уйлсан юм.
Мөн түүний эхнэрийн шинжилгээний хариу эерэг гарсан хэдий ч шинж тэмдэг илрээгүй тул гэрийн тусгаарлалтад байгаа хэмээн тэрээр бичлэгийн үеэрээ хэллээ.