БНХАУ-ын шүүхээс төрийн өмчит "China Huarong Management Co"-д ажилладаг Лай Шаоминд цаазын ял оноолоо. Учир нь түүнийг энэхүү компанийн ерөнхийлөгчөөр 10 жил ажиллахдаа 276 сая доллартай тэнцэх хэмжээний авлига авсан хэмээжээ. Тяньжины шүүхээс түүнийг хүн ажилд авахдаа, тушаал дэвшүүлэхдээ, бизнесийн гэрээ байгуулах зэрэг ажил дээр авилга авдаг, мөн төсвийн хөрөнгөнөөс 25 сая юанийг хувьдаа завшсан гэж байгаа юм.
Мөн тэрээр гэр бүлээсээ гадна өөр эхнэр хүүхэдтэй байсан ба ойролцоогоор 100 гаруй нууц амрагтай байжээ. Эдгээр нууц амрагтаа компанийн хөрөнгөөр орон байр авч өгсөн нь илэрхээс гадна мөрдөн шалгалтын явцад Лай Шаомины гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдохоос гадна, алтан гулдмай, тансаг загварын хэд хэдэн машин илэрчээ.