Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Орхон аймагт Коронавируст халдварын анхны тохиолдол 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдэж, хамгийн сүүлийн тохиолдол 12 дугаар сарын 7-нд бүртгэгдсэнээс хойш 29 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 17-26-ны хооронд халдварын батлагдсан 22 тохиолдол нь төмөр замын ажилчдын дунд гарсан кластер голомттой холбоотой 2 ажилтан болон түүний ойрын хавьтлуудын дунд бүртгэгдсэн байна. Тандалтын зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд 16,595 хүнд түргэвчилсэн тестээр, 1487 хүнд PCR шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.