Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19-ийн халдвар авсныг тус улсын Сүмогийн холбооноос өнөөдөр NHK мэдээллээ.
Тэрээр үнэрлэх чадвараа алдасны улмаас шинжилгээнд хамрагдаж хариу эерэг гарсан учраас одоогоор мэргэжилтнүүдийн хяналтанд байгаа. Мөн Мияагино дэвжээний бөхчүүдээс шинжилгээ авах болсон тухай Японы сумо бөхийн холбооноос мэдээллээ. Холбооноос мэдээллэж байгаагаар түүний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас Японы сумо бөхийн холбоо 5 хоногийн дараа болох тэмцээнийг хойшлуулж магадгүй болоод байна.
Одоогоор тус холбоо үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.