Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
"2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр улсын хэмжээнд нийт 11.581 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн. 22 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн 12 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай, бусад голомтуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн анхны, хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна. Мөнххада компанитай холбоотой 17 тохиолдол болсон. Үүнээс 6 нь тус компанийн ажилтан бол 11 нь гэр бүлийн хүмүүс нь байгаа. ХӨСҮТ-тэй холбоотой халдварын 16 тохиолдол бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт 5 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1308 болсон бол үүнээс 884 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 413 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 126, хөнгөн 272 байгаа.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр зүрхний хэм алдалт, зүрхний архаг дутагдалтай архаг хууч өвчтэй хүн коронавирусийн халдварт өртөөд ХСҮТ-д эмчлүүлж байгаад нас барлаа. Тухайн өвчтөн 76 настай эрэгтэй хүн байсан" гэв.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын 817 халдварыг танилцуулбал /2020.01.05/
Улаанбаатар хотод-491
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 87 /2021.01.05/
ХӨСҮТ-19
Цэргийн төв эмнэлэг-15
Сэлэнгэ аймагт-19
Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
Говьсүмбэр аймагт-2
ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.