Халдварын шинэ мутаци хувилбар үүссэнтэй холбоотой Их Британи улсын ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр хоёр дахь удаагаа хатуу хөл хорионы дэглэмд шилжих болсон талаар мэдээллээ.
Хатуу хөл хориог энэ сарын 4-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлүүлэх юм. Хөл хорионы үеэр иргэд өдөрт нэг удаа гэрээсээ гарч дасгал хийх, Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, ресторанууд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ явуулах, гольф, теннис зэрэг гадаад орчинд спортоор хичээллэхийг хориглох, олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохиохгүй гэжээ. Гэхдээ Прьемер лиг гэх мэт мэргэжлийн спортын тоглолтууд үргэлжилнэ. Иргэд ажилдаа явахаас бусад зорилгоор гэрээсээ гарахгүй байх, эсвэл аль болох гэрээсээ ажиллах, бүх шатны сургуулиудын танхимын сургалтыг зогсоох зэрэг арга хэмжээг авах юм байна.
Их Британи улсад эмнэлгийн ачаалал нэмэгдэж эмнэлэгт хэвтэх өвчтөний тоо өмнөх долоо хоногоос 30 хувь өссөн, мөн нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо 3 дахин өссөн байна.