“Pfizer” “BioNTech” компаниуд энэ онд 50 сая тун вакциныг Африкийн эрүүл мэндийн салбарт нийлүүлж эхлэхээр болсон хэдий ч вакцины өртөг өндөр байгаа талаар Блүмберг агентлаг мэдээллээ.
Африкийн холбоо вакцин нийлүүлэгч хэд хэдэн компанитай хэлэлцээ хийж байгаа Африкийн Экспорт, импортын банкны мэдэгдсэнээр, тус тивд цар тахлын тархалтыг зогсооход шаардлагатай вакциныг худалдан авахад есөн тэрбум гаруй ам.доллар шаардлагатай гэнэ. Африкийн ихэнх улс орнууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбоо болон Халдвар өвчинд бэлэн байдлыг хангах салбарын шинэчлэлийн эвсэлтэй хамтран эхлүүлсэн “COVAX” олон улсын механизм нэгджээ. Энэхүү хөтөлбөр нь вакцин худалдаалах, вакцины үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрийн нөхцөл ёсоор өндөр хөгжилтэй улс орнууд вакцины худалдан авалтын төлбөрийг гүйцэтгэх замаар хөгжиж буй орнуудад вакцин авах боломжийг бий болгох юм. Шинжээчдийн үнэлгээгээр, “COVAX” механизмын хүрээнд энэ онд Африкийн хүн амын 20-иос дээшгүй хувийг вакцинжуулах боломжтой. Гэвч энэ нь тус тивд цар тахлыг зогсооход хангалттай бус гэж шинжээчид үзэж байна.
Одоогоор Африкт 2782260 халдвар авч 66 мянган гаруй хүн нас бараад байна.