Татварын ерөнхий газраас 2020 оны НӨАТ-ын IV улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг анхааруулаа.
Тодруулбал, иргэд өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны худалдан авалтын баримтаа бүртгүүлэх юм. Энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжгүй.Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869 мянган иргэн 35.8 тэрбум, хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901.6 мянган иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
эх сурвалж: Montsame