"Төв шуудан" компанийн Гүний гаалийн тасагт ажилладаг 2 хүн халдварт өртсөн тухай Эрүүл мэндийн яамны 11:00 мэдээгээр мэдээллээ.
Одоогоор нэг хүнийх нь гэр бүлийн хүн өвчилсөн байсан учир эх уурхайг нь тэндээс эхтэй гэж үзэж байна. "Төв шуудан" байгууллагын ажилчид болох 70 хүнийг хяналтад авч, бусад 10 гаруй хүнийг ажиглалтад байлгаж байна. Бусад тохиолдлын тухайд өмнөх батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон буюу Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой хамааралтай 4 тохиолдол байна. Мөн өргөн хүрээний цэгүүдэд хийж байгаа шинжилгээгээр гэр бүлээрээ халдварт өртсөн 3-4 тохиолдол бүртгэгдэж орж ирлээ. ХӨСҮТ-ийн гэр бүлтэй холбоотой батлагдсан тохиолдол мөн гарсан байна.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 755 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч, гэртээ гарсан" гэсэн мэдээлэл өгөв.