Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
"Pfizer" компанийн коронавирусний вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад орууллаа. Тус вакциныг нэгдүгээр сарын 5-нд хуралдаж, түгээх зөвлөмжийг гаргахаар төлөвлөсөн байна.
Ингэснээр улс орнууд уг вакциныг импортлох, тарих үйл явцыг өөрсдийн зохицуулалтаар түргэн эхлүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын хувьд шаардлагатай орнуудад түгээх вакцин авах боломжтой болох ажээ.
ДЭМБ вакцины аюулгүй байдал, үр дүнд өөрийн үнэлгээг хийж онцгой байдлын үед хэрэглэх зориулалт бүхий жагсаалтад бүртгэснээр "Pfizer" вакциныхаа талаарх мэдээллийг үргэлжлүүлэн гаргаж, ДЭМБ-д танилцуулах юм.