Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Үүнд 2016 оны 10-р сараас уран бүтээл хийж эхэлсэн Баярбат буюу Sash-ийг онцоллоо. Тэр 2020 онд найман дуутай 2020 цомгоо гаргасан ба 2020 онд нийт 19 бүтээл туурвиснаас apple music-д түүний 10 дуу нь Монголоос сонсож татаж авсан 100 дуунд багтсан байна. 12-р сарын 23-ны байдлаар уран бүтээлч Sash-ийн "эрх, дураараа, галзуу" дуу нь apple music-ийг тэргүүлж байгаа бол Bazartai дуу нь долоодугаар байранд, close to you дуу нь арван дөрөвдүгээр байранд, Гоо дуу нь арван есдүгээр байранд, чи дуу нь гучдугаар байранд, зургаа дуу нь зургаадугаар байранд, Friday дуу нь дөчин долоодугаар байранд, Рари дуу нь тавьдугаар байранд, намайг долоо дуу нь тавинтавдугаар байранд бичигдэж байна.
Сая ярилцлагад орохынхоо өмнө онлайнаар шалгалтаа өгнө гэж байсан. Шалгалт нь амжилттай юу? Хаана ямар чиглэлээр сурдаг вэ?
Амжилттай. ОХУ-д суралцдаг,одоо 3-р курс.
2020 онд гаргаж байгаа дуунуудыг нь анзаарахад голдуу хайрын дуунууд байсан. Хайрын дуу гаргаж байгаа нь шалтгаантай юу? Хүнд дурласан эсвэл хайрын дуу дуулах нь зах зээлд хэрэгтэй гэж үзэж байгаа юу? Эсвэл зүгээр л хийж байгаа байдал нь уу?
Аяуудаа сонсоод, ихэнх нь хайрын дууны аянууд байгаа. Надад байгаа, манай хийж байгаа аяууд дандаа тийм тал руугаа байна. Өөрөө ч бас хийх дуртай болсон.
Хайрын дуу уран бүтээл хийж байна гэхээр гэгээлэг хүн байх. Өөрийгөө ер нь юу гэж тодорхойлох уу?
Эмээ өвөө дээрээ багадаа байсан болохоор тийм байх. Гэхдээ сайн мэдэхгүй байна.
Өөрөө үгээ бичээд хөгжмөө зохиодог уу?
Хөгжмийг бол манай Оюунбаатар гэдэг найз Солонгост байдаг болохоор бид хоёр видеоколл хийж байгаад хөгжмөө хийчихдэг. Үгээ өөрөө бичдэг.
Чиний дотоод ертөнц, уран бүтээлд хөл хорио үгүй гэж бичээд гэрээсээ дуу дуулсан байсан. Бас 2021 он илүү гоё байх болно гэдгээ зарласан байсан. Студиэ сольж байгаа юм байна лээ. 2021 онд чиний сонсогчдыг юу хүлээж байна? Хөл хорионд юу бодож тунгаав?
Цаашаа ямар төрлийн дуу хийх талаараа бодсон. Шинэ дуунууд хийнэ. Агуулга ерөнхий зураг гэвэл байдаг газар Оросын хэв маягаар хийе гэж бодож байгаа. Манайд Монгол дуу хийдэг нь хийчхэж байгаа болохоор би арай өөр хэв маягаар хийе гэж бодож байгаа.
Сурахын хажуугаар дуугаа гаргадаг юм байна. Нэг дуу уран бүтээл гарахад хэр их хугацаа зарцуулах уу? Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?
Дуу ер нь уддаггүй. Хамгийн уртдаа 4-7 хонодог. Ихэнхдээ яг хийнэ гэсэн дуугаа тэр өдрөө хийгээд дуусгачихдаг.
Sash-аас сонсогчид нь клип хүлээж байгаа. Youtube дэхь комментуудыг харж байхад клипны тухай нэлээн их сэтгэгдлүүд байсан. Клип гаргах уу, ямар клип хэзээ гаргах вэ?
2021 онд ер нь бүх дуу маань клиптэй байна байх. Би өөрөө яг анх цацаж байхдаа аудио цацдаг байсан болохоор видео дээр анхаарч сураагүй. Одоо хийх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгож байгаа.
Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу? Уран бүтээлээ дагнаж ажиллах уу? Алийг нь сонгоё гэж бодож байна.
Ажиллана, хобби маягаар хөгжөө ч хийх байх.
Дуу уран бүтээл нь хандалт их авахаар ямар санагддаг вэ? Дараагийнхийг нь хийх улам ташуур болдог уу? 2019 онд бас нэлээн олон уран бүтээл гаргасан байна шүү дээ?
Яг ямар дуу хиймээр санагдана тэрийгээ хийчихнэ. Сонсох ёстой, сонсохыг хүссэн хүмүүс нь сонсдог. Үеийн артистууд гоё хөгжим, гоё дуу хийсэн байхад тэр нь надад урам болдог. Би бас гоё дуу хийе гэж боддог. Хэн ч юу ч хийхгүй байхаар би бас урамгүй болчихдог.
Одоо сүүлийн үеийн залуу артист, уран бүтээлчид маш эрчимтэй, чанартай уран бүтээлтэй хийж байна.
Тийм, бүгдээрээ л яг шийдчихсэн хүмүүс байгаа.
Монголоос хэнийг сонсдог вэ?
Бүгдийг нь сонсдог. Яг facebook, instagram дээр хүмүүс шейрлээд гараад ирдэг тэгээд ороод сонсоод үзчихдэг.
Эрх дураараа галзуу дуу нь youtube, apple music дээр хандалттай байгаа. Найз охиндоо зориулсан зориулаагүй гээд хүмүүс яриад байсан. Зориулсан уу, зориулаагүй юу?
Зориулсан. Гоё байдаг юм билээ.
Дурлачхаар аргагүй хөгжим нь дагаад ундраад ирдэг байх тиймүү?
Тэр дуу болохоор нэг өглөө босож ирээд аяуудаа сонсож байгаад шууд хийсэн. Удаагүй яг тэр өдрөө дуусгаад, маргааш нь бичүүлээд, нөгөөдөр нь цацсан. Гурван өдөрт яг бэлэн болоод гарсан дуу.