УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 37-39 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Дархадын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 1 дүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 1 дүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эргээд чангарна.